Шүлс нь хоол идэх, юм уусны дараа хүчил ялгаруулдаг мөн шүдний пааланг эрдэс бодисоор эрдэсжүүлдэг. Шүлсэнд шүдний пааланг хатуу байлгадаг мөн хүчилийн нөлөөллийг эсэргүүцэгч эрдэс бодисын давс агуулдаг. Хоол унд идэж уух үед хоолонд агуулагдах сахараас бактери бий болж хүчил үүсгэнэ. Уг хүчил нь шүдний гадна талыг бүрхэснээр шүд хорхойтдог. Харин шүлсэнд үүнээс хамгаалагч бодис агуулагддаг. Шүлс нь уг хүчлийг шингэлж устгадаг.