2010-03-14
Нумеролог бол хүний хувь заяаны тоо тань...
Нумеролог бол хүний хувь заяаг төрсөн сар, өдрийн тооны уялдаагаар илэрхийлдэг нэн эртний ухаан юм. Одон зурхайн нэг хэсэг болох энэ ухаан нь хүмүүсийн зан араншин, ирээдүйн эв эеийг урьдчилан харахад голчилон хэрэглэгдсээр иржээ.
Эхлээд хувийн тоогоо олох хэрэгтэй. Таны төрсөн сар, өдөр байхад л хангалттай. Жишээ нь: Та долдугаар сарын 23-нд төрсөн бол энэ хоёр тоогоо хооронд нь нэмнэ. 7+23=30. Эндээс 3+0=3. Таны хувийн тоо 3 болох нь. Нумерлогт таны хувийн тоо ямар зан аашид тохирохыг хэлж өгнө. Үүнд:
1. Та сэтгэлийн их тэнхээтэй, ямар ч асуудлыг өөрөө бие даан шийдвэрлэхийг хүсдэг. Аливаад хурц мэдрэмжтэй. Ойр дотныхоо хүмүүсийг өөрийн хүссэнээр байлгах эрмэлзэлтэй.
2. Нарийн мэдрэмжтэй, эелдэг, мөрөөдөмтгий хүн. Тиймээс ч хүмүүстэй амархан дотносож чаддаг. Аливаад шийдвэртэй хандахыг хичээдэг ба ганцаардахаас айдаг.
3. Амьдрал таны хувьд жүжгийн тайз мэт. Хурц сэргэлэн, наргианч, аливааг ухаалгаар хүлээж авдаг, бие даан амьдрах гойд эрмэлзэлтэй хүн. Эрх чөлөөг үнэлэх нь янз бүр.
4. Итгэлтэй байдлыг эрхэмлэдэг хүн. Мэдрэмжийн хувьд үнэнч, энгийн, нэг юмыг хийхээр л шийдсэн бол хийж байж л санаа нь амарна.
5. Та эрх чөлөө, адал явдал, шинэ найз нөхөдтэй болох, мөн амь сөрсөн зүйлд дуртай. Та өөрөө хүч чадал, үнэнч сэтгэл, хүсэл тэмүүлэлтэй хүний тод жишээ. Гэнэтийн тохиолдол, учралд дуртай.
6. Энэ бол зохицлын тоо. Хэний ч эвийг олоод эвтэйхэн юмаа хийлгэчихдэг. Их уян хатан хүн.
7. Энэ бол нууцын тоо. Таны далд, нууцлаг төрхийг тайлбарлахад үнэхээр хэцүү. Өөрийн хүсэл, бодол санаагаа тэр болгон илэрхийлдэггүй. Маш ховор, юунаас ч үл хамаарах зан араншинтай хүн юм. Товчхондоо ил гаргадаггүй л болохоос биш дээд зэргийн биеэ тоосон “матери” бөлгөө.
8. Энэ тоо дарангуйллын бэлгэдэл. Асар их хүчтэй, зоригтой. Нэгэнт эхлэсэн бол харин замын дундаас буцах дургүй.
9. Энэ бол мөрөөдлийн тоо. Шулуун шударга, уян зөөлөн, ухаалаг хүн. Аливаа юманд ухаалагаар хандаж чаддаг.
Бичсэн: mandarvaa | цаг: 15:15 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


мөн мөн
яг би бна шүү баярлах
Бичсэн: сараа (зочин) цаг: 15:34, 2010-03-14 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax