2010-04-01
Дэлхийн хамгийн том махчин ургамал Борнео арлын монтан хэмээх дохиурт ургамал эрдэмтдийн таамаглаж байсан шиг жижиг амьтдаар биш тэдгээрийн ялгадсаар хооллодгийг судлаачид тогтоосон байна. Дунджаар vхэр хулганы дайтай монтан харахад сvрдмээр том ч "ам" буюу дохиур нь хулгана, оготно, зурам зэргийг идэхээр том биш аж. Тиймээс эдгээр амьтны ялгадсаар хооллодог болохыг нь Канадын Британийн Колумб мужийн Дээдсийн зам их сургуулийн эрдэмтэд тогтоосон байна. Судалгааны дvн "New Phytologist" сэтгvvлийн шинэ дугаарт хэвлэгджээ. Дээрх ургамал шоргоолж, аалз иддэг нь хэдэн жилийн өмнө тогтоогдсон юм. До...
2010-03-24
Мартамтгай байдлын шалтгааныг сэтгэл судлаачид хоёр бvлэгт хуваадаг ба тvрэлтийн механизм, хасалтын механизмтай холбон тvvнийг тайлбарладаг.
Хvн өөрт сонирхолгvй, эсвэл таагvй дуртгалтай холбоотой зvйлсийг өөрийн бодол санаанаас арчих, тvрж гаргахыг эрмэлздэг. Жишээ нь,өөрт нэг их хэрэгцээгvй бээлийг хаях, дургvй ажилтай холбоотой бичиг баримтаа гээх.
Хvний анхаарал, сонирхол нэг юман дээр төвлөрч, бусад бvх зvйл чухал биш болох vед хасалтын механизм ажиллаж эхэлдэг. Жишээ нь хvн дэлгvvрт ороод гоё шкаф хараад бусдыг мартах. Тэгэхээр хvнөөрт хэрэгтэй юмаа байнга хаяж гээдэг бол, vvнийг далд ухам...
2010-03-24
Нийгэм судлаачид судалгаа явуулсаны vндсэн дээр таны төрсөн cap таны эрvvл мэнд, өвчин, тэр бvv хэл хэр удаан наслахад тань хvртэл нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Тухайлбап, зун төрсөн хvмvvс илvv өвддөг, харин намар төрөгсөд урт удаан амьдардаг гэнэ. Росток дахь Макс Планкийн хvрээлэнгийн хvн ам судлаачид Дани, Австрийн хvн амд хэдэн арван жилд гарсан vзvvлэлтэнд судалгаа хийгээд хvvхэд хорвоод мэндэлсэн cap нь тvvний амьдралын хувь заяанд ихээхэн нөлөөлдөг болохыг тоггоожээ.

Нэгдvгээр cap.
Төрсөн өдрөө арванхоёр болон нэгдvгээр сард тэмдэглэдэг хvмvvсийн хувьд сэтгэл мэдрэлийн өвчин, шизофрени бол...
2010-03-24

Эрvvл хvний хумс бага зэрэг ягаавтар өнгөтэй байдаг.
Хvнд өвчтэй хvний хумсан дээр дарахад ягаан өнгө нь тvргэн эргэвэл эдгэрэх, эсрэгээр бол өвчин аюултай байгаагийн шинж гэж эртний оточ нар vздэг байжээ.

-Хумс шарлах нь элэг цөсний өвчнийх
-Ногоовтор шар өнгө идээт процессийн шинж
- Бараан хvрэн өнгө нь хvнд хэлбэрийн ханиад, мэнгэр
-Улаан өнгө vе мөч vрэвссэнийх
- Цайвар улаан өнгө цусны өвчтэйн шинж
-Цэнхэрдvv, хөх өнгө зvрхний төрөлхийн гажиг
-Хумсан дээр цагаан толбо тогтох нь мэдрэлийн системийн ажиллагаа доголдсоных
-Бохир саарал хумсны өнгө нь төрөлхийн тэмбvv өвчтэйн илрэл
-Мөн хумсны хэлбэрэ...

2010-03-24

Эмэгтэйчvvд моод хөөж өөрийн хэв загвараа алдах нь олонтаа. Та ч бас тэдний адил моодны бай болж байгаа юм биш биз?

Танд эмэгтэй хvмvvсийн дунд хамгийн их ажиглагддаг хувцаслалтын 14 алдаанаас хэрхэн сэргийлэх талаар зөвөлгөө хvргэе.

1. Арьсны тань өнгөтэй vл нийцэх өнгийн хувцас бvv өмс. Энэхvv алдаа таныг тааламжгvй байдалд оруулж мэднэ. Та өөрт тохирохгvй өнгийн хувцас өмссөнөөр цонхигор, эсвэл наснаасаа хөгшин харагдаж болзошгvй. Харин зөв сонгосон өнгө гоо сайхныг тодруулж, нvvр царайг тань илvv эрvvл, өнгөлөг харагдуулна.

2. Эрс тэс өнгийн материалаар хийгдсэн хувцас бvv өмс. Тухайлбал өвөл...

2010-03-24
Та хэддvгээр бvлгийн цустай вэ? өөрийнхөө цусны бvлгийг мэддэг бол vvгээр нэг сонжоод vзээрэй.

I бvлгийн цустай хvн бусдаас хоёр дахин их ажлыг амжуулдаг
Хэрэв та I бvлгийн цустай бол эрч хvч, зоримог, нийтэч зан, хурдан дэвших онцгой чадвараараа бусдаас ялгарна. Удирдах албан тушаал танд хамгийн сайн тохирно. Богино хугацааны дотор бусдаас хоёр дахин их ажил амжуулдаг тань хvмvvсийг гайхшруулдаг. Энэ бvлгийнхэн бие бялдар чийрэг, төрөлхийн эрvvл. Тиймдээ ч бусад бvлгийнхэнтэй харьцуулахад 75 нас хvртэл амьдрах магадлал 60 хувиар илvv аж. Харин ходоодны болон 12 нугалаа гэдэсний шархлаа тусах ха...

2010-03-23

 

Бүтээлийн нэр

Зохиогч, эрхлэн хэвлүүлсэн

 

Шинжлэх ухаан, танин мэдэхүй

 

1

Цаг хугацааны товч түүх

Стивен Хоукинг

Life and Energy

Isaac Asimov

On the origin of the species by means of natural selection

Charles Darwin

Neuromancer

William Gibson

King solomon’s ring

Konrad Lorenz

Сэтгэл зүрхээ дага

Эндрю Мэтюс

Ирээдүйд... Нэвтрэхүй

Эдвард Корниш

Сэтгэхүйн цар хүрээний гайхамшиг

Дейвид Жозеп Шварц

Хүн бичнээс үүсээгүй

Э.Мулдашив

10 

Гайхамшигт нүд /цувралууд/

Дорлинг Киндерслэй компани

11 

Оршихуйн гүн ухаан

Д.Баяндалай

12 

Дори идэр дүүдээ хандах нь

Б.Баабар

 

Хувь хүний хөгжил

 

13

How to Think about great ideas

M...

2010-03-19

Өнгө нь хүнд баяр баясгалан, нам гүм, уужуу тайван, дулаан, уйтгар гунигтай, бүгчим давчуу, жихүүн хүйтэн сэтгэлийг төрүүлдэг. Бүх өнгийш сэтгэхүйд нөлөөлж байгаагаар нь идэвхитэй ба идэвхигүй гэж ангилдаг байна.

Улбар, улбар шар, улаан өнгийг идэвхитэй, хөх, нил ягаан өнгийг идэвхигүй өнгөнд оруулдаг.

- Улаан өнгө нь бадрангуй дайчин өнгө. Монголчууд улаан өнгийг эрхэмлэн билэгдэж улаан залаатай Монгол түмэн гэж өөрсдийгөө нэрийддэг билээ.Улаан өнгийг маш эрэмгий, бадрангуй, сүрлэг зүйлийг билэгддэг  хэмээн өргөнөөр хэрэглэдэг. Улаан нь нүдээр дамжуулан хүний бие организмд сэрэл мэдрэмжийг өдөө...

2010-03-19

Кальци. Ясаар хийсэн хүнсний бэлдмэл, гурил, ногоон навчит хүнсний ногоонууд, амьтны элэг, сүү, сүүн бүтээгдэхүүн, бурам, самар, загасны мах, сардин загас, далайн ногоо, дали, наранцэцгийн үр, шар буурцаг зэрэгт агуулагддаг.
 Хэрвээ кальци дутагдвал гар, хөл бадайрч, хумс хугарамтгай болох, яс сийрэгжих, толгой өвдөх, зүрх дэлсэх, даралт ихдэх, нойргүйдэх, цочимтгой болох, булчин шөрмөс татах, сандрах, гэнэт түгших, шүд хэврэгших, хугарах зэрэг шинж тэмдэг илэрнэ.

Хром. Алим, шар айргийн хөрөнгө, хар перц, элэг, тахианы мах, сүү сүүн бүтээгдэхүүн, жимс, усан үзэм, ногоон навчит хүнсний ногоо, з...

2010-03-19
Амны хөндийн эрүүл ахуй хангалтгүйн улмаас шүд цоордог. Чихэрлэг хүнсний бүтээгдхүүн ихээр хэрэглэсний дараа шүдээ тогтмол угааж цэвэрлээгүйн улмаас шүдний гадаргуу дээр өнгөр хуримтлагддаг. Удаан хугацаагаар амны хөндий бохир байснаас өнгөрт агуулагдаж байгаа бактериуд нь амны орчныг хүчиллэг болгодог.
Шүдний өвчнөөс  яаж сэргийлэх вэ?
•    Шүдээ фтор агуулсан оогоор өдөрт 3 удаа тогтмол угааж байх
•    Шүдний завсрыг шүдний утас эсвэл шүдний завсрын сойзоор /interdental cleaner/ өдөрт нэг удаа цэвэрлэх
•    Хоол хүнсээ зөв сонгон хэрэглэх
•    Араа шүднүүдийн зажлах гадаргууд фтор ихээр агуулсан...
2010-03-19

I сард төрөгсөд: Энэ сард төрөгсөд "Анар" чулуун эдлэл хэрэглэвэл сайн. Анарыг үнэт ба өнгөт эрдэнийн чулуу цэнхэр мандлаар орлуулж болно. Дээрх чулуу нь цус алдалтаас сэргийлж, өөдрөг үзэлтэй байлган, хар муу санаа, урвалтаас сэргийлнэ.

II сард төрөгсөд: "Нил" эрдэнэ чулуу тохиромжтой. Хагас үнэт ба эрдэний чулуу цирконоор орлуулж болно. Нил эрдэнэ, циркон нь таныг хэт согтохоос хамгаалж чадна. Мөн хайр сэтгэлийн тэнгэрийг ивээж, ханийн заяа авчирна.

III сард төрөгсөд: "Усан биндэръяа" тохирно. Манаар ч орлуулж болно. Эдгээр нь усны аюулаас эзнээ хамгаалдаг. Ялангуяа залуу гэр бүлд байвал нэн с...

2010-03-19

Оюун ухаанаа байнга дасгалжуулах нь биеийн тамирын дасгалаас дутуугvй тустай. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хvмvvс биеийн хөдөлмөр эрхэлдэг бусдаас илvv хурдан сэтгэж, оновчтой санаа гаргаж чаддаг. Тэдэнд юм бvхэн сонин. Гэхдээ энэ бvхнийг зурагт vзэх төдийгөөр хязгаарлаж болохгvй. Зурагт vзэнгээ буйдан дээр тухлах дуртай хvмvvс харин ч эрт зөнөх магадлалтай гэнэ. Ухаан сийрэг биш бол урт наслахын хэрэг юун.

Уран бvтээлч байх нь урт наслахын нэг vндэс гэж хvний тархины vйл ажиллагааг судалдаг РАН хэмээх институтийнхэн vзэж байна. Бvтээлч сэтгэлгээтэй байх нь тархийг байнга ажиллуулна гэсэн vг. Шинэ с...

2010-03-19
Найтаах үед хоромхон зуур сохорсон мэт болдог. Учир нь найтаах үед өөрийн мэдэлгүй нүдээ анидаг. Хэрэв хүн найтаахдаа хүчээр нээхийг оролдовч бүтэхгүй ба заавал нүдээ анидаг. Найтаах үед заавал нүдээ анидаг нь байгалаас заяасан бидний биеийн рефлекс юм. Найтаах рефлекс нь гадны биет хамарт орох эсвэл хамрын салст бүрхэвч үрэвсэх үед мөн хурч гэрлийн өөдөөс харах үед үүсдэг. Жишээ нь: хамарт тоосонцорын үр нэвтэрч мэдрэхүйн эсүүдэд хүрснээр найтаадаг. Нурууны нугасандах вегататив мэдрэлын систем нь дахин идэвхижин хувиарлах эсийн рефлекс үүсгэнэ: Өрцөнд хөдөлгөөний түлхэцийн дохиог өгөх ба түүн...
2010-03-19
Та хаашаа харж унтдагаараа өөрийгөө болон ойр дотны хүмүүсээ шинжиж болох юм.  Доошоо харж унтдаг хүмүүс ихэвчлэн эзлэн түрэмгийлэгчид байдаг. Тэд өөрийнхөө дутагдлыг маш сайн хардаг хэрнээ хэзээ ч засаж чаддаггүй нь тэдний том дутагдал юм. Эзэрхэг байна гэдэг сэтгэл муутайн шинж. Гэхдээ доошоо харж унтдаг хүмүүс ихэвчлэн сайхан сэтгэлтэй боловч өөрийгөө бусдад зөвөөр илэрхийлж чаддаггүй. Тэгсэн атлаа ар гэрийнхнийхээ төлөө үргэлж санаа тавьдаг. Бусдын төлөө төрсөн мэт байдаг хүн.

Дээш харж унтдаг хүн мөрөөдөмтгий хийсвэрлэн сэтгэхдээ сайн хүмүүс. Гэвч тэдний мөрөөдөл яриа төдий болоод өнгөрдөг...
2010-03-14

Худалдан авагч: Би техникийн талаар мэдлэг муутай л даа, ХАЙР – ын программыг яаж суулгадаг вэ? /install/

Мэргэжилтэн: Эхлээд өөрийнхөө ЗҮРХ гэсэн файлыг нээх хэрэгтэй. Нээсэн үү?
Худалдан авагч: Нээчихлээ. Гэхдээ тэр файл дотор одоогийн байдлаар ӨНГӨРСӨН ГУНИГ.exe АТАА ХОРСОЛ.exe ГОМДОЛ.exe гэдэг программууд ажиллаж байхад ХАЙР-ыг суулгаж болох болов уу?

Мэргэжилтэн: Тэр хамаагүй. ХАЙР-ыг суулгахад ӨНГӨРСӨН ГУНИГ. exe программ өөрөө арилчихдаг. Түр санамжинд тань байх боловч бусад программуудад нөлөөлж чадахгүй. ХАЙР нь эрт орой хэзээ нэгэн цагт БАГА ИТГЭЛ. exe –г арчиж ИХ ИТГЭЛ. exe гэдэг нэртэ...