2010-03-24
Төрсөн сар тань хувь заяанд нөлөөлнө
Нийгэм судлаачид судалгаа явуулсаны vндсэн дээр таны төрсөн cap таны эрvvл мэнд, өвчин, тэр бvv хэл хэр удаан наслахад тань хvртэл нөлөөлдөг болохыг тогтоожээ.
Тухайлбап, зун төрсөн хvмvvс илvv өвддөг, харин намар төрөгсөд урт удаан амьдардаг гэнэ. Росток дахь Макс Планкийн хvрээлэнгийн хvн ам судлаачид Дани, Австрийн хvн амд хэдэн арван жилд гарсан vзvvлэлтэнд судалгаа хийгээд хvvхэд хорвоод мэндэлсэн cap нь тvvний амьдралын хувь заяанд ихээхэн нөлөөлдөг болохыг тоггоожээ.

Нэгдvгээр cap.
Төрсөн өдрөө арванхоёр болон нэгдvгээр сард тэмдэглэдэг хvмvvсийн хувьд сэтгэл мэдрэлийн өвчин, шизофрени болон гаж донтох өвчнөөр өвчлөх эрсдэл өндөртэй болохыг дэлхий даяар явуулсан 250 гаруй судалгаа баталж байна. Сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хэвтэж буй vйлчлvvлэгч дотор өвөл төрсөн хvмvvс 8 хувиар их байжээ. Vvнийг эхийнхээ гэдсэнд байх vед нарны гэрэл дутмаг байдгаар тайлбарлаж байна. Ирээдvйн эхийн биед хэт ягаан цацраг хэдий бага нэвтэрнэ арьсанд нь тархины эмбрионыг бий болгодогд витамин төдий хэмжээгээр бага хуримтлагддаг аж. Бусад судалгаанууд эхийн гэдсэн дэх vеийн нарны гэрэл болон ирээдvйд бий болох өвчлөлийн хоорондын уялдаа холбоог авч vзээгvй байна. Тиймээс ихэнх эрдэмтэд өвчлөлийн шалтгааныг бидэнд мэдэгдээгvй байгаа улирлын өөр төрлийн нөхцөл байдал маш чухал vvрэг гvйцэтгэдэг болов уу гэж vзэх нь элбэг байдаг.

Хоёр, гуравдугаар cap.
Хоёр, гуравдугаар сард тө¬рөгсөд тоосны харшилд өртөх нь элбэг байдаг. Агаарт ямарваа нэгэн төрлийн тоосонцор бий болохоос хэдхэн сарын өмнө төрдөг нь дараа нь энэхvv харшлын өдөөгчид хэт мэдрэгч байх эрсдэлийг нэмэгдvvлдэг. Харшлын хамгийн дэлгэрсэн хэлбэр нь Европт дөрөв, таван сард бий болдог хус, амуу тарпаны тоосонцор юм. Дөнгөж төрсөн хvvхдийн боловсорч гvйцээгvй дархлааны систем нь энэ тоосонцорыг хэт мэдэрч хvлээж авдаг бөгөөд энэ зуршил насан туршид нь vлддэг гэнэ. Тvvнээс гадна хоёр, гуравдугаар сард төрсөн хvvхдvvд хичээл сургуульдаа тааруухан байдаг нь тогтоогджээ. Статистикийн vзvvлэлтээр тусгай аргачлал шаардагддаг сурагчдын ихэнх хэсэг /тэдний дунд анхаарал төвлөрдөггvй, мөн Дауны синдром гээчээр өвдөгсөд/ нь чухам хоёр, гуравдугаар сард мэндэлдэг ажээ. Vvний шалтгаан нь тав, зургаадугаар сард ундны усанд хөдөө аж ахуйн хорт химикатуудын агууламж их хэмжээтэй агуулагддаг бөгөөд чухам тэр vед vр тогтолт явагдсан байдаг аж.

Дөрөв, тавдугаар cap.
Тавдугаар сард төрсөн бага сургуулийн сурагчид дараа нь ахлах сургуульд vргэлжлvvлэн сурах боломжгvй байдаг шалтгаан нь тэдний сургуульд элсэн орох хугацаатай нь холбоотой байдаг. Учир нь тэд ангийнхнаасаа бараг нэг насаар дvv байдаг. Гэхдээ энэ нь хавар төрсөн хvvхдvvдийн хувьд цорын ганц асуудал биш. Тус сард төрөгсдийн эрvvл мэндийг ч урьдчилан хэлж болмоор. Гурван сараас авахуулаад төрсөн хvvхдvvд насанд хvрээд амьдрах хугацаа нь богиносдог байна. Энэ талаар Spiegel-д бичжээ. Хавар, зун төрсөн хvvхдvvд хорвоод мэндлээд эхний саруудад буюу намар нь амьсгалын дээд замын эрхтэнг гэмтээдэг нянгийн халдвар авч улмаар бронхит, тvvнчлэн уушигны vрэвсэлтэй болох аюул өндөр байдаг хэмээн эрдэмтэд vзэж байна. Хэрэв бага балчир насандаа амьсгалын доод замын хапдварт өвчнөөр өвчилбөл хожмоо уушигны архаг өвчин амархан тусах хvчин зvйл болдог.
Тавдугаар сард төрөгсөд насан өтөл болсон хойноо сэтгэл санааны хямралд өртөх, мэдрэлийн өвчин тусах, архинд донтох явдалд өртөмтгий болдог. Суицидээр өвдөх тохиолдол дөрөв, тавдугаар сард төрөгсдийн дунд намар, өвөл төрөгсдийг бодвол 17 хувь илvv тохиолддог гэнэ. Тавдугаар сард төрөгсөд мартах, тархины судас хатуурах өвчнөөр өвдөх тохиолдол элбэг бөгөөд энэ өвчинд хамгийн бага өртдөг арван нэгдvгээр сард төрөгсдийг бодвол 13 хувиар илvv тохиолддог аж. Хараахандаа чухам хvрээлэн буй орчны ямар хvчин зvйл нь хvvхэд мэндлэхээс өмнө, эсвэл хойно vvнд нөлөөлдөг нь тодорхойгvй байна.

Зургаа, долоодугаар cap.
Зун төрсөн хvн өндөр наслах боломж хамгийн бага байдаг. Зургаа, долоон сард төрсөн эхчvvд ид өвөл жирэмсний эхэн vедээ байдаг. Өнөөдрийн байдлаар дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт байх өндөр хөгжилтэй орнуудын хvнсний бvтээгдэхvvний чанар нь улирлаас төдийлөн их шалтгаалахаа больсон ч судлаачид чухам энэ vзvvлэлт нь хvvхэд төрөх vеийн жин хэлбэлзэж байдагтай холбож байна. Зургаа, долоон сард мэндэлсэн нялхсын дундаж жин намар хийгээд өвлийн эхээр төрсөн хvvхдvvдийн жингээс 30 граммаар бага байдаг гэнэ. Тэгэхээр зуны сvvл сард, намар төрсөн хvмvvс зургаа, долоон сард төрсөн хvvхдvvдийг бодвол амьдралд илvv бэлтгэгдсэн, бие сайтай байдаг аж.

Найм, есдvгээр cap.
8-10 сарын vед төрсөн хvvхдvvд ид есийн хvйтэн эхлэхээс хэдхэн сарын өмнө төрж ихэнх цагийг гэртээ өнгөрөөдөг учир тэд хоёр, гурван сард төрсөн хvvхдvvдийн нэгэн адил тоосонцорын харшил их хvрдэг бөгөөд тэр дундаа гэр ахуйн тоосонцор хамгийн том дайсан нь болдог аж. Чухам найм, есөн сард төрөгсөд хамгийн их харшилтай хvмvvс болдог. Дөнгөж төрснийхөө дараа л харшил өдөөгчтэй ойр байснаас хэт мэдрэмтгий хvмvvс болдог гэнэ.

Арав, арваннэгдvгээр cap.
Гудамжинд хvйтэн болох тусам гэрийн тэжээмэл амьтадтай харьцах нь элбэг болдог. 10-1 сард төрсөн хvvхдvvдийн ихэнх нь нохой, муурын арьсанд харшилтай болдог ажээ. Арван сараас хойш төрсөн хvvхдvvд өндөр наслах магадлал тун өндөр. Хvн ам зvйчдийн vзэж байгаагаар хvний амьдрах хугацаанд хvний өндөр ч мөн их нөлөөлдөг ажээ. Энэ таамаглалын дагуу өндөр хvмvvс илvv удаан амьдардаг, тэдний ихэнх нь хавар гэхээсээ илvv оны сvvлчээр төрдөг байна.
 9-12 сард төрөгсөд амжилттай тамирчид болдог нь дээрхтэй холбоогvй бөгөөд vvнийг Аваргуудын лигийн хөл бөмбөгчдийн төрсөн он, cap гэрчилж байгаа юм. Учир нь намар, өвөл төрдөг хvvхдvvд урьд нь хөл бөмбөгийн клубууд сонголтоо хийх vеэр төрсөн өдрөө тэмдэглэдэг агаад энэ нь бусдыгаа бодвол бие бялдрын хувьд илvv хөгжилтэй болдог аж. Тиймээс ийм хvvхдvvдийн эрэлт их бөгөөд тэд хэзээ нэгэн цагт сая саяар нь орлого олох илvv боломжтой байдаг.

Арванхоёр дугаар cap.
Энэ сард төрсөн хvн нь өндөр наслах магадлал тун өндөр. Гагцхvv өвөл төрсөн хvмvvст сэтгэл мэдрэлийн өвчин, гаж донгоор өвчлөх магадлал мөн л өндөр байдаг байна. Судалгааны vр дvнгээс харвал арванхоёр сард төрсөн хvмvvс 50 насны байдлаар эхлээд дөрөв, зургаан сард төрсөн хvмvvсээс ямартаа ч 4-8 сараар илvv наслах болно гэдэгтээ итгэлтэй байж болно. Энэ сард төрөгсөд 105 хvртэл наслах, тэр дундаа бусад сард төрсөн хvмvvсээсээ өндөр наслах магадлал 16 хувь байдаг байна. Өвөл төрөгсдийн хувьд зvрх судасны өвчин, чихрийн шижин, хорт хавдар зэрэг тавиас дээш насныханд маш элбэг тохиолддог өвчнөөр нөгөө ертөнцөд одох магадлал арай бага байдаг байна. Vvний шалтгаан нь эхчvvд нь жирэмсэн байх vедээ, бас төрсний дараа ч олон төрлийн жимс жимсгэнэ хэрэглэх боломжтой, халдварт өвчнөөр өвдөх магадлал бага байдгаас болдог гэдгийг Америкийн эрдэмтэд баталжээ.
Гэвч статистикийн мэдээ баримтыг vгvйсгэж байдаг тохиолдол зөндөө л байдаг. Юу гэвэл төрсөн сараас өөр илvv бодитой хvчин зvйлvvд ч байдаг аж. Тухайлбал, Дэвид Бэкхем тавдугаар сард төрсөн. Германы алдарт биологич Эрист Майр зургаан сард төрсөн. Тэгтэл тэр эрvvл энх, бие бялдар нь ануухан хэвээр зуу насалсан билээ.
Бичсэн: mandarvaa | цаг: 21:55 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax