Амны хөндийн эрүүл ахуй хангалтгүйн улмаас шүд цоордог. Чихэрлэг хүнсний бүтээгдхүүн ихээр хэрэглэсний дараа шүдээ тогтмол угааж цэвэрлээгүйн улмаас шүдний гадаргуу дээр өнгөр хуримтлагддаг. Удаан хугацаагаар амны хөндий бохир байснаас өнгөрт агуулагдаж байгаа бактериуд нь амны орчныг хүчиллэг болгодог.
Шүдний өвчнөөс яаж сэргийлэх вэ?
• Шүдээ фтор агуулсан оогоор өдөрт 3 удаа тогтмол угааж байх
• Шүдний завсрыг шүдний утас эсвэл шүдний завсрын сойзоор /interdental cleaner/ өдөрт нэг удаа цэвэрлэх
• Хоол хүнсээ зөв сонгон хэрэглэх
• Араа шүднүүдийн зажлах гадаргууд фтор ихээр агуулсан шүд эрдэсжүүлдэг бэлдмэл /sealent/ -ийг эмчийн заавраар түрхүүлэх
• 6 сард нэг удаа тогтмол урьдчилан сэргийлэх үзлэг хийлгэж байх хэрэгтэй.
Ямар хоол хүнс шүдний эрүүл мэндэд САЙН байдаг вэ?
1. Төрөл бүрийн жимс
2. Хүнсний ногоо
3. Махан бүтээгдхүүнээс тахианы мах, загасны мах давуу хэрэглэх
4. Сүү, сүүн бүтээгдхүүнээс бяслаг, тараг, ааруул илүү хэрэглэх гэх мэт.
Ямар хоол хүнс шүдний эрүүл мэндэд МУУ байдаг вэ?
1. Сүү
2. Хийжүүлсэн ундаа
3. Үзэм
4. Бялуу, жигнэмэг
5. Чихэр … эдгээр бүтээгдхүүнийг байнга ихээр хэрэглэснээр шүд амархан цоордог.
Шамбарам өвчин гэж юу вэ? Урьдчилан сэргийлэх аргууд
Хүмүүсийн хэлдгээр цагаан мах эргэх буюу шамбарам өвчнийг анагаах ухааны хэлээр геморрой гэж нэрлэдэг. Энэ өвчин нь шулуун гэдэсний амсрын судас өргөсч цүлхэн үүсгэснээр илэрдэг. Үүссэн цүлхэн шулуун гэдэсний салстыг түрж шамбарамын зангилааг бий болгодог. Энэхүү зангилааны үүссэн байршлаас шалтгаалан шамбарамыг гадна ба дотор байрлалтай гэж ангилдаг. Хэрэв зангилаа шулуун гэдэсний салстад байрлалтай бол дотор, харин шулуун гэдэсний амсрын арьсан дор байрлалтай бол гадна гэж үзнэ. Мөн шамбарамын гадна ба дотор зангилаа хавсарсан хэлбэртэй байж болно. Зарим тохиолдолд шамбарамын зангилаа шулуун гэдсээр урван хавчигдаж бүлэн үүсгэдэг. Энэ үед өвчтөн маш их зовиуртай бөгөөд яаралтай мэс засал эмчилгээ хийлгэх шаардлагатай.
Шамбарам үүсэх шалтгаан:
Өтгөн хатах, олон дахин гүйлгэх, архи спиртийн төрлийн бүтээгдхүүн хэрэглэх, ядрах, нойр муутай байх, хүнд зүйл өргөх, удаан хугацаагаар суух зэргээс болж хэвлийн доод даралтыг ихэсгэж өвчин үүсэх шалтгаан болно. Эмэгтэйчүүдийн хувьд жирэмслэлт болон төрөлт нь өвчин үүсэх шалтгааны ихэнх хувийг эзэлдэг.
Шамбарам өвчнийг эмчлэх арга
Уг өвчнийг эмийн, мэс заслын бус (багажаар), мэс заслын аргуудаар эмчилдэг.
Эмийн эмчилгээ:
Өвчтөн өтгөнөөр бие засахад зөвхөн цус бага хэмжээгээр гарах, анх удаа өвдөж буй тохиолдолд эмийн эмчилгээг хэрэглэнэ. Үүнд: бүлээн усанд суух, шамбарамын эсрэг тос, лаа хэрэглэх, өтгөн хаталтын болон гүйлгэлтийн эсрэг эмийн эмчилгээ хийх, өвчин намдаах эмчилгээ, ажил амралтаа зохицуулах зэрэг болно.
Мэс заслын бус болон мэс заслын эмчилгээг өвчний 2, 3, 4-р үед мэргэжлийн бүдүүн шулуун гэдэсний мэс заслын эмчид хандах нь зүйтэй юм. Манай улсын томоохон эмнэлгүүд болон бусад олон эмнэлэгт энэхүү эмчилгээг сайн хийдэг.